Songtexte.com Drucklogo

Altain magtaal Songtext
von Khusugtun

Altain magtaal Songtext

Өглөө жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг
Үеийн үедээ өнөтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал
Алтай хангай хоёр минь ээ

Арын Ховдын нуруу нь дүнхийж л байдаг
Рашаан ус нь булгилж л байдаг
Ангир галуу шувуу нь ганганаж л байдаг
Арц мод нь дүнхийж л байдаг
Арвин уужим баяхан буурал
Алтай хангай хоёр минь ээ


Шилээ цасыг хайлан
Шилгээтэл урсаж л байдаг
Шинэхэн ногоо нь ургаж л байдаг
Хөхөө шувуу донгодож л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь ээ

Суухай уулын нуруу нь дүнхийж л байдаг
Шоровгор ямаа нь шаргалдаж л байдаг
Дарзай нуруу нь дүнхийж л байдаг
Халиун тэх нь харгилдаж л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь ээ

Songtext kommentieren

Log dich ein um einen Eintrag zu schreiben.
Schreibe den ersten Kommentar!

Beliebte Songtexte
von Khusugtun

Fans

»Altain magtaal« gefällt bisher niemandem.