Songtexte.com Drucklogo

Black Thunder Songtext
von The HU

Black Thunder Songtext

Хөх л тэнгэрт үүл нь эргэн хуралдаад
Харах нүдэнд ертөнц бүүдийж манантаад
Наран галан сүүдэр дэрлэн анилдаад
Хээлэн цахилах хурмаст тэнгэрийн хар аянга
Хар аянга

Харанхуйг зүсэн эрчит жадаар наадалдаад
Хөрстийн магнайд гэрлэн ташуур цавчилдаад
Нүргэлэн дуугарах сүнсэн биений их омогт
Цахилан дүрэлзэх хурмаст тэнгэрийн хар аянга
Хар аянга

Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга
Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга


Галдан Бошигт хааны ахуйг түшилцээд
Эрийн хийморь баатар сэрхүйд мөнхлөгдөөд
Дээдийн тэнгэрт Монгол нэрээ тамгалаад
Нүргэлэн цахилах мөнхөл тэнгэрийн хар аянга
Хар аянга

Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга
Өө өө Сэтгэлийг татая даа

Хар аянга, хар аянга
Хар аянга, хар аянга
Хар аянга, хар аянга
Хү, хү, хү
Хү, хү, хү
Хү, хү хү

Songtext kommentieren

Log dich ein um einen Eintrag zu schreiben.
Schreibe den ersten Kommentar!

Quiz
Wer singt das Lied „Haus am See“?

Fans

»Black Thunder« gefällt bisher niemandem.